Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс

Ажилтай орлоготой Монгол хүний төлөө

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлттэй зээлд хамрагдах төсөлд тавигдах шаардлага

2013-04-03 10:13:08

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлж, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршино.

Нийтэлсэн : **no name | Уншсан (1587) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Я.Санжмятав: Гадаадад олон жил ажилласан хүмүүс эх орондоо ирэх нь үнэт баялаг болно

2014-02-10 15:01:40

.Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай ярилцлаа

-Та саяхан БНСУ-д зорчиж тэнд хөдөлмөр эрхэлж буй монголчуудтай уулзсан байна. Ер нь монголчуудын гадаад оронд хөдөлмөр эрхлэх байдал ямар байгаа юм бол. Харьд ажиллаж амьдарч буй иргэдээ Монгол төр ямар бодлогоор дэмжих юм?

-Монгол Улсын 200 гаруй мянган иргэн гадаадад ажиллаж амьдарч, сурч байна. Энэ нь цөөхөн монголчуудын хувьд бага тоо биш. Төрийн албан томилолт хийгээд сурахаар харийн орныг зорьсон иргэд багахан хувийг нь эзэлж байгаа бол дийлэнх нь амьдралаа босгохын тулд эх нутгаа орхин гарсан байгаа юм. Энэ хүмүүсийн араас Монгол Улс “Юу болж байна” гээд эргэж тойрдог, уулзаж ярилцдаг болж санал бодлыг нь сонсч ажил хэрэг болгож байх хэрэгтэй.

Нийтэлсэн : **no name | Уншсан (81) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Мэндчилгээ

2014-02-10 14:52:25

Монгол Улсын Засгийн Газрын 36 дугаар тогтоол,Хөдөлмөрийн сайдын А/24 тоот тушаалаар аймаг, нийслэл дүүрэгт “Хөдөлмөрийн хэлтэс” байгуулагдан, 2013 оны 02 дүгээр сарын 1нээс үйл ажиллагаагаа шинээр явуулж эхэлсэн.. Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн хэлтэс нь дүүргийн хэмжээнд хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах зорилго зорилтынхоо хүрээнд ажилгүй иргэдийг байнгын тогтвортой ажлын байраар хангах, хувиараа болон хоршиж хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг дэмжиж тэдэнд ХЭДС ийн жижиг зээлийн зээл олгох, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлогын хүрээнд бага хүүтэй урт хугацааны зээл олгох, ажил мэргэжилгүй иргэдийг шинээр мэргэжил эзэмшүүлэх, давтан сургах, ажил олгогчдыг дэмжих,Ажил олгогч байгууллагуудтай хийсэн гэрээний үндсэн дээр үйлдвэрлэл дээр сургалт зохион байгуулан, тогтвортой ажлын байраар хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн маргааны асуудлууд, хөдөлмөрлөх боломжтой хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал зэрэг хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх төрийн үйлчилгээний байгууллага юм.

 Баянзүрхчүүд та бүхэн манай хэлтсээр үйлчлүүлж Ажилтай,Орлоготой болно гэж найдаж байна.

 

Баянзүх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга    Ж.Отгонцэцэг

 

Нийтэлсэн : **no name | Уншсан (40) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Жижиг боломжоо аз жаргал болгоорой.

2013-09-17 15:52:16

Нийтэлсэн : **no name | Уншсан (71) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ажил олгогчийг дэмжих хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй Ажил олгогч нарт

2013-09-05 11:33:02
Хөтөлбөрт хамрагдах ажил олгогч нь татвар, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байна.
Хөтөлбөр нь төрийн бус байгууллага болон Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрээс бусад төрийн өмчит улсын үйлдвэрийн газар, төсвөөс санхүүждэг байгууллага, ажил олгогч малчин, мал бүхий иргэнд хамаарахгүй.
Ажил олгогчид үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь дараах төрөлтэй байна. Үүнд:
1. Урамшуулал
2. Сургалтын зардал
3. Цалингийн дэмжлэг
Нийтэлсэн : **no name | Уншсан (234) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

БҮТЭЭМЖИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОРИЛГО

2013-08-30 18:05:29

Хөдөлмөрийн бүтээмжийн талаарх нийгмийн ойлголтыг дээшлүүлж, бүтээмжтэй ажиллах, үндэсний чадавхийг хөгжүүлэх, улмаар эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангаж, хүн  амын амьдралыг сайжруулахад чиглэгдэнэ.

Хэрэгжүүлэх ажлын чиглэл:

Иймд энэхүү удирдамжинд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хүрээнд бүтээмжтэй, тогтвортой, аюулгүй, хүртээмжтэй ажлын байрыг олноор бий болгох, хөдөөд болон албан бус секторт ажиллагчдын бүтээмж, орлогыг нэмэгдүүлэх, ажиллах нөхцлийг сайжруулахад орон нутгийн хөдөлмөрийн байгууллагуудын оролцоо чухал байна. Тухайлбал:

  1. Аймгийн засаг дарга, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн холбоо нь хөдөлмөрийн бүтээмжийн чиглэлээр хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан баталж, үр дүнг тооцож ажиллана.
  2. Орон нутагт байгуулах хэлэлцээрт бүтээмжийн чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ тусгуулж, хэрэгжилтийг хангаж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны саналаа боловсруулна.
  3. Орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн бүтээмжийн судалгааг хийж, үр дүнг нэгтгэн ирүүлж, бүтээмжийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгоно.
  4. Засаг даргын тамгын газар, үйлдвэрчин, ажил олгогч эздийн холбоо хамтран тухайн орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэрэгслийн талаар сургалт зохион байгуулж, загвар аж ахуйн нэгж, байгууллагууд байгуулж, тэргүүн туршлагыг сурталчилна.
  1. Аж ахуйн нэгж байгууллагын түвшинд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллана. Тухайлбал,
  1. АО, ҮЭ-ийн хорооны байгуулах хамтын гэрээнд цалин, бүтээмжийн асуудлаар хэрэгжүүлэх арга хэмжээ тусгаж, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, хэрэгжилтийг дүгнэх,
  2. Бүтээмжийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургалтуудад ажилтнуудаа хамруулах, давтан сургах
  3. Бүтээмжийн талаар гаргасан арга зүйн материал, гарын авлагаар хангах
  4. Ажилтнуудын бүтээмжийг дүгнэж урамшуулах арга хэмжээ авах ... зэрэг болно.

 

Нийтэлсэн : **no name | Уншсан (113) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

БЗД Хөдөлмөрийн хэлтэс: Манайд дараах ажлын байр байна.

2013-08-29 10:59:58
Нарийн бичиг,Мэдээлэл зүйн багш,Мужааны багш,Цэцэрлэгийн багш,Цэцэрлэгийн туслах багш,нягтлан бодогч,нярав,борлуулалтын менежер ,брэнд менежер,дотрын эмч,бариа засалч,сувилагч, худалдагч,касс,тогооч,үйлчлэгч,түгээгч,гоо сайханч, бетон арматурчин ,мужаан,барилгын туслах ажилтан, хамгаалагч,харуул, сантехникч,угаагч,зөөгч,жолооч-ВСD ангилалтай.
                                                                                                                         УТАС:453237,88223237,99453237
Нийтэлсэн : **no name | Уншсан (575) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

МСҮТ-д элсэгчдийн тоо өсөх хандлагатай байна

2013-08-27 11:07:27
Мэргэжлийн боловсролын салбарын багш, удирдах ажилтны 7-р бага хурал Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдаж, тус салбарынхан цаашдын зорилго, зорилтоо хэлэлцсэн. Тэгвэл энэ үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав МБСБ-ын захирлуудыг хүлээн авч уулзан, шинэ хичээлийн жилийн бэлтгэх ажил хэрхэн хангагдсан болон элсэлтийн явцын талаар мэдээлэл авлаа.
Энэ хичээлийн жилийн хувьд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаатай холбоотойгоор авто зам, барилга, уул уурхай, төмөр замын чиглэлээр суралцах хүсэлтэй элсэгчдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Үүнийг дагаад Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад элсэгчдийн тоо ч нэмэгдэх хандлагатай байгааг МСҮТ-ийн захирлууд хэлж байна.

Нийтэлсэн : **no name | Уншсан (40) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2013-08-15 14:29:23

1 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыгнэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхзорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийнзориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан жижиг, дунд үйлдвэрийнүйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийнжагсаалтыг“Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагууЗасгийн газар батална.

Засгийн газрын 2011 оны 100 дугаар тогтоолоор 33 чиглэлийн 789 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталсан байсныг нэмэгдүүлэн 2012 оны 193 дугаар тогтоолоор 34 чиглэлийн 995 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг батлан хэрэгжүүлж байна.

Нийтэлсэн : **no name | Уншсан (133) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Зээлийн батлан даалтын сангийн харилцагч банк

2013-08-15 14:10:21

Сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилготой байгууллагын хувьд харилцагч банкуудынхаа тоог нэмж бизнес эрхлэгчид өөрийн харилцагч банкиндаа хандан батлан даалттай зээл авах боломжий нь нэмэгдүүлэх үүднээс хамтран ажиллах банкуудын тоог нэмсээр байх юм.

Сан нь одоогийн байдлаар Төрийн, Голомт, Капитал, Хаан, Хас, Чингис хаан банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна. Жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид дээрх банкуудын нийслэл болон орон нутгийн аль ч салбарт хандан Санд хүсэлтээ гаргаж болох юм.

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : **no name | Уншсан (85) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй